Авионик салбарын үүсэл хөгжил


Агаарын хөлгийн                                                                                                         Л-13 Бланик
 Авионик салбарын хөгжлийн түүх
avionic зурган илэрцүүд
            Авионик түүх нь агаарын хөлгийн цахилгаан тоног төхөөрөмжиөөр эхэлсэн ба агаарын хөлгийн хөгжилтэйгөө мөр зэрэгцэн хөгжсөн. Анх 1869 онд ОХУ-н цахилгааны техникч А.Н.Лодшгин “Электролете” нисдэг тэргэнд цахилгаанаар ажилладаг сэнс эргүүлэх төхөөрөмж болон аккумулятор, гэрэлтүүлэгч ашиглаж байжээ. Дараа нь 1879 онд А.Ф.Можайский хөдөлгүүрийн асаалтанд очлол гаргажавах соронзон ороомог “Катушка”-г зохион бүтээжээ. АНУ-н ах, дүү Райт агаарын хөлөг “Флайнер” хийхдээ цахилгаан эд анги ашигласан гэдэг. Оросын эрдэмтдийг 1912 онд бүтээсэн “Илья Муромец” онгоцонд АС 1000hz f-тэй, 2кВа P-тай генератор тавьж гэрэлтүүлэг, халаалга тавихаас гадна анх лампан радиостанц ашигласан. 1919 онд DC 8В, 1923оноос 12В, 1933 онд 24В, 1937 онд 27В-ын хүчдэлийг ашиглаж байжээ. 1936 онд АНУ-н эрдэмтэд нэг утасны цахилгаан систем ашиглаж эхэлсэн.
            Агаарын хөлгийн хэрэглэлийн анхны хэмжүүрүүд нь 1883 онд А.Ф.Можайекийн групп онгоцонд креномеры /хазайлт/-г, термометр, хурдны хэрэглэлүүд, соронзон компас зэргийг академик П.А.Де-колонеон зохион бүтээж тавижээ.
            ОХУ-н эрдэмтэн А.А.Фридман “Авиаприбор” гэдэг онгоцны хэрэглэл зохион бүтээдэг үйлдэр бий болгосон ба анхны төвлөрсөн ажронавигацын станц байгуулж тус салбарын хөгжил хурдассан.
            1919он И.И.Сикорскийн зохион бүтээсэн Илья Муромец гэдэг дөрвөн хөдөлгүүрт онгоцонд А.Н.Журавченко дэлхийд анх удаа навигацийн иж бүрдэл хэрэглэл тавин ашиглаж, салхины хурд, чиглэлийг /механик багаж хавсарч хэрэглэж/ тодорхойлон онгоцны хурдыг тооцоолох аргачлал гаргаж улмаар штурман гэдэг мэргэжил бий болжээ. Тус онгоцонд хөдөлгүүрийн эргэлт хэмжигч тахометр, цаг, барометрийн өндөр, хурдны хэрэглэл, соронзон луужин, холбооны станц зэргийг хэрэглэж байжээ. Мөн, 1930 онд Б.А.Талалаем анх хувьсах гүйдлийн синхрон хөдөлгүүртэй “Гиромотор” бүтээж, 1933 онд авиагоризонт АГ-1, 1935 онд гирополукомпаса ГПК, 1936-38 онуудад Гиромагнитный компас ГМК-1, ГМК-2 бүтээснээр нислэг навигацийн хэрэглэлүүд хурдацтай хөгжсөн.
            Агаарын хүлгийн радио станцын үүсэл нь 1911 онд германчууд “Морзе” маягын станц хийсэн нь холбоо мэдээлэлд ашиглаж, 1916 онд Английн эрдэмтэд бүтээсэн “Sterling” маягийн радио дамжуулагч нь 30 км, Германд 1917 онд хийсэн “Simens-halske” маягын радио станц нь 60км хүртлээс зайнд холбоо барих боломжтой болжээ. Оросын эрдэмтэд 1921 онд АК-21 гэдэг радиостанц хийсэн нь 8км хүртэл, 1924 онд АКП гэдэг радио станц 25км хүртэлх зайнд холбоо барьсан ба богино долгионы РСБ гэдэг радио станц зохион бүтээсэн нь чадал 50вт ба 350км зайнд, телеграф горимд 1500км мэдээлэл солилцож чадсан байв.
            Ингэж 1869 оноос эхлэн агаарын хөлгийн цахилгаан хэрэглэл, радиогийн ба “ Авионик”-ийн тоног төхөөрөмжиүүдийн үйлдвэрлэлт ашиглалт хөгжин дээшилж иржээ. Авионикын мэргэжил гэдэг нь онгоцны цахилгааны, тусгай тоноглолын, радионы загварчин гэдгээс эхлэн ерөнхий мэргэжлийн нэр нь РЭСОС, АиРЭО байгаа.
            1970-аад оноос эхлэн ялангуяа барууны оронд агаарын хөлгийн навигац системд электроник нь түргэн орж ирж, нийт холбоо, хэрэглэл, цахилгааны хөдөлгүүрийн системүүдийг нэгтгэн, нэгэн удирдлага, хяналт, тооцоолол, мэдээллийн хэрэгслийг нэгтгэж компьютержуулснаар агаарын хүлэг, газрын навигац систем, сансрын хиймэл дагуулуудын мэдээллийг хамтад нь тооцоолж агаарын хүлгийн нислэг автомат удирдлагын системийг өндөр нарийвчлалтай болгож чадсан юм.
            Сүүлийг үед агаарын хүлэгт бүхээгийн мэдээллийн системийн интерфейс хэрэглэгдэж эхэлсэн нь агаарын хүлгийн дотоод системүүдийг, системүүдийн блок, модулуудыг, физик болон бусад анолог мэдээллүүдийг холбогдох эд ангитай нь, газрын болон сансрын мэдээллүүдийг агаарын хүлгийн системтэй холбож, хамтран ажиллах үйлдлийг хийж өгсөн ба энэ нь агаарын хүлгийн автомат удирдлагын системийг өндөр түвшинд хүргэж, нислэгийн аюулгүй ажиллагаа болон зочигчдын тохилог байдлыг хангах, агаарын хүлгийн хоорондын мэдээллийг сайжруулж, мөргөлтөөс хамгаалах, газрын нислэгийн удирдлагатай мэдээлэл солилцох ажлыг хөнгөвчилж, аюулгүй буулт, суултын ажиллагааг хангах зэрэг олон асуудлыг технологийн дээд түвшинд гаргаж тавьсан.


Comments

Popular Posts